МУ-ын ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 –р
зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “номын баяр”-ын 9 дүгээр сард “Зөв
монгол хүүхэд” төлөвшүүлэх ажлын хүрээнд сурагчдын ном унших хүсэл
сонирхлыг өрнүүлэх, номын амтанд шунан дурлаж оюун сэтгэхүйгээ хөгжүүлэн
ертөнцийн түм буман асуудлаас танин мэдэх чадварыг нь хөгжүүлэн олон
талт боловсрол олгох зорилгоор дараах ажлуудыг нийслэлийн ЕБС-иудын
хүрээнд зохион байгуулахыг зөвлөж байна.
1. Сургуулийн хэмжээнд зохион байгуулах
Дараах ажлуудыг зохион байгуулахдаа сурагчдын өөрийн удирдлагын
байгууллага, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэн дэмжиж, бие даан
бүтээлчээр хөгжих бодит боломж олгоход чиглэсэн байх
1. Багш сурагч эцэг эх, иргэдийг өргөнөөр оролцуулсан номын баярын
ёслолын ажиллагаа зохион байгуулж, хэвлэмэл болон сонсдог, дижитал буюу
тоон технологид суурилсан номын үзэсгэлэн худалдаа гаргах, ном
солилцох, бэлэглэх, хандивлах,
2. Шилдэг ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах ажлыг бага
анги, дунд анги, ахлах анги, багш, удирдах ажилтан, эцэг эхийн дунд
зохион байгуулж, “бүтээлч уншигч” , “хурдан уншигч”, “сайн яригч”, “уран яруу уншигч”, “үр дүнтэй уншигч”, “сонсдог ном уншигч”, “дижитал ном уншигч””бусдыг дагуулан уншигч”, “номын утга санааг түгээн дэлгэрүүлэгч”, гэх
мэтээр төрөл бүрийн номинацид уншигчийг тодруулах ажиллагаа явуулах,
зохиолч уншигчдын уулзалт ярилцлага хийх, уламжлалаа сэргээж “Номын
сайн нөхөр” тэмдэгтэнг олноор төрүүлэх, тэднийг сургууль, анги, хамт
олон нь зүйл бүрээр хөхиүлэн дэмжих, хэвлэл мэдээллээр сурталчлах