Saturday, September 21, 2013

Сайн байцгаана уу?
 Хүндэт эцэг эхчүүдээ, Бидний хүүхдүүдийн анхны багш Эрдэнэцэцэг хүнд өвчин тусаад ажлаа өгөхөөс өөр аргагүй болсныг бид мэдэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр багшийн маань өвчин хүндэрч хорт хавдар нь элэг рүүгээ үсэрхийлсэн тухай сонслоо. Иймд эцэг эхчүүд бидний зүгээс хийж  чадах ганц зүйл бол бага ч гэсэн хандив цуглуулан эм тариа авахад нь нэмэр болох болов уу гэсэн үүднээс үүнийг бичиж байна. Өөрсдийн сайн дураар боломж бололцоогоор хандив өгч багшийг эргэх  хүн байвал яаралтай холбоо барина уу?
99900702,  Хэсэг эцэг эхчүүд

Tuesday, March 12, 2013

3-р сарын унших эх


1. Уучлах гэдэг ухааных

    Дунд сургуулийн нэг багш сурагчиддаа нэгэн туршилтад оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь "амьдралын" гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгтэл багш нь дараагийн өдөр хүүхэд тус бүрийг 5кг төмс, 1 гялгар уутан тор авчрах даалгавар өгөхөд хүүхдүүд багшийнхаа чухам яах гэж байгааг нь огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.  Багш анги руугаа ороод өөр рүү нь асуусан  нүдээр харах сурагчиддаа "За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юмуу дургүй хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий" гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торондоо төмсөө хийж дууссаны дараа багш нь "Одоо та нар төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ хүртэл авч яваарай." гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтсон хугцааа болж багшийг ангид оров уу үгүй юу л "Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна. Багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж, ядарч байна." гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж: "Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг юм гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучилна гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм" гэж хэллээ.

Уншлагыг бүртгэх хуудас


Уншлагыг бүртгэх хуудас
3Г ангийн сурагч  . . . . . . . . . . . . . . .  . . . . . овогтой  . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Уншсан өгүүллэгийн нэр










Уншсан сар өдөр










Утгыг өөрийн үгээр илэрхийлж буй байдал










Зургаар илэрхийлсэн эсэх










Уншсан эхтэй холбоотой зүйр үг олж цээжилсэн эсэх










Асуулт тавьж ярьж буй эсэх










Хянасан хүний гарын үсэг










Sunday, March 10, 2013

Хичээлийн хуваарь


1-р цаг
2-р цаг
3-р цаг
4-р цаг
5-р цаг
Тарах цаг
Даваа
Математик
Монгол хэл
Биеийн тамир
Биеийн тамир
Хүн орчин
12:10
Мягмар
Математик
Монгол хэл
Монгол хэл
Хүн орчин
Дүрслэх технологи
12:10
Лхагва
Математик
Монгол хэл
Монгол хэл
Дуу хөгжим
Дуу хөгжим
12:00
Пүрэв
Математик
Монгол хэл
Хүн орчин
Төсөлт ажил

11:20
Баасан
Иргэний боловсрол
Олонлог
Монгол хэл
Дүрслэх технологи
Их цэвэрлэгээ
11:20


Жич: Баасан гаригт их цэвэрлэгээтэй хүүхдүүд 12:10-с тарна.